Бидэн рүү залгаарай
Бидэн рүү залгаарай

[email protected]

70584667

Сургалт, оюутны хэлтэс
Сургалт, оюутны хэлтэс

70584555

Түгээмэл асуултууд

Сонирхолтой санагдаж байна уу? Манай түгээмэл асуултуудын заримыг уншина уу.

2025-2026 оны хичээлийн жилд

1 оюутан820,000 төгрөг
2 оюутан760,000 төгрөг
3 оюутан710,000 төгрөг
4 оюутан660,000 төгрөг
Нэг айл, өрх382,000 төгрөг/сар
Түр оршин суугч50,000 төгрөг/хоног 30хоног

Гадаад оюутны дотуур байрны төлбөр

1 оюутан760,000 төгрөг

Оюутан 5 сараас дээш хугацаагаар оюутны байранд амьдарсан бол төлбөрийг буцаалт хийгдэхгүй

Элсэлтийн бүртгэл орон даяар 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 09:00 цагт нээж, 07 дугаар сарын 08-ны өдрийн 12:00 цаг хүртэл https://burtgel.num.edu.mn хаягаар явагдана. Элсэх хүсэлт гаргагч нь элсэлтийн системд нэвтрэхдээ БҮТ-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан (Бүртгүүлэх гарын авлагатай танилцах) нэвтэрнэ.

Бүртгүүлэгч нь хэдэн ч бүрэлдэхүүн/салбар сургуулийн хөтөлбөр, хамтарсан хөтөлбөрт бүртгүүлж болох ба бүртгэлийн хураамж 10800 төгрөг, орон нутгийн салбар сургууль 1200 төгрөг байна. Бүртгэлийн хураамжийг онлайнаар төлж бүртгэлээ баталгаажуулна.

(ЭЕШ-ыг 2 удаа өгсөн бол бүртгэл тус бүрээр хүсэлт гаргаж бүртгүүлнэ). Системд шаардлагатай мэдээллээ үнэн зөв оруулан баталгаажуулна.

Бүртгүүлэгчийн тооцоолсон оноог бүрэлдэхүүн/салбар сургууль тус бүрээр бодож  ОНООНЫ ЖАГСААЛТ гаргах ба элсэх эрх олгох үйл ажиллагааг  2024 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн 12:00 цагт эхлүүлж, 07 дугаар сарын 22-ны өдрийн 12:00 цагт дуусгана.

Бүртгүүлэгч нь Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-өөс зохион байгуулдаг элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн харьяалагдах бүсэд өрсөлдөнө.

Бүс нь:

Алтайн бүс: Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай

Баруун бүс: Баян-Өлгий, Увс, Ховд

Говийн бүс: Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв

Зүүн бүс: Дорнод, Сүхбаатар, Хэнтий

Төвийн бүс: Улаанбаатар хот

Хангайн бүс: Архангай, Булган, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл

Бүртгүүлэгч хяналтын тоонд багтсан эсэхээ онооны жагсаалт гарсны дараа элсэлтийн системд нэвтэрч шалгана. Бүртгүүлэгч хяналтын тоонд багтаж элсэх эрхтэй болсноос хойш 2 цагийн дотор элсэх эрхээ баталгаажуулна. Энэ хугацаанд баталгаажуулаагүй тохиолдолд МУИС-д элсэхээс татгалзсан гэж үзэн жагсаалтын дараах бүртгүүлэгчид элсэх эрхийг шилжүүлнэ.

Хэд хэдэн бүрэлдэхүүн/салбар сургуулийн хөтөлбөр, хамтарсан хөтөлбөрийн хяналтын тоонд багтсан элсэгч нь зөвхөн нэг бүрэлдэхүүн/салбар сургуулийн багц, хөтөлбөр, хамтарсан хөтөлбөрөөс сонгон элсэнэ.

Элсэгч нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний 15:00 цаг хүртэл https://burtgel.num.edu.mn системийн бакалаврын өдрийн элсэлт хэсэгт нэвтэрч маягт бөглөж, “МУИС-д суралцагч суралцуулах гэрээ”-г зөвшөөрсөн эсэхээ баталгаажуулж, цахим хэлбэрээр бүртгүүлж, оюутан болох хүсэлт илгээж, оюутны хувийн дугаар, нууц үг авна.

Дээрх заасан хугацаанд оюутан болж бүртгүүлээгүй тохилдолд МУИС-д элсэхээс татгалзсан гэж үзнэ.