“МОНГОЛ ХЭЛ БИЧИГ, СОЁЛЫН ДАРХЛААНД МИНИЙ ОРУУЛАХ ХУВЬ НЭМЭР” ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

Дорнод их сургуулиас Үндэсний хэмжээнд “Монгол хэл бичиг, соёлын дархлааг хадгалж өвлөх, өвлүүлэхэд суралцагчдын оролцоог дэмжих, үндэсний бахархал, үнэт зүйлийг хүн бүрийн сэтгэлд хоногшуулах, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалан бэхжүүлэхэд хувь хүний үүрэг, хариуцлагыг ухамсарлуулахад чиглэсэн” эсээ бичлэгийн цахим уралдааныг амжилттай зохион явууллаа. Тус уралдаанд Архангай, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгууд, Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Налайх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 39 сурагч эсээгээ бичиж ирүүлснээс:
  • Тэргүүн байрт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р сургуулийн 11в ангийн сурагч А.Амин-Эрдэнэ (багш Н.Алтанчимэг),

  • Дэд байрт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын лаборатори Мэргэд сургуулийн 12а ангийн сурагч Э.Энхтамир (багш Б.Энх-Очир),

  • Гутгаар байрт Дорнод аймгийн Дашбалбар сумын ЕБС-ийн 12б ангийн сурагч Ө.Ундармаа (багш Г.Батцэцэг),

  • Тусгай байрт Дорнод аймгийн Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч С.Болор-Эрдэнэ (багш Н.Чимгээ) нар шалгарав. Бид сурагчдын цахимаар ирүүлсэн эсээг кодолж шалгаруулалтын багт шилжүүлсэн ба өндөр онооны дарааллаар байр эзлүүлэн, эхний арван байрыг ийнхүү нийтэд илтгэж байна. Ингэхдээ удирдамжид заасны дагуу эсээг шалгаруулах гурван чиглэлээ барьж, мөн сурагчдын монгол хэл бичиг, соёлын дархлаанд өөрийн хувь нэмрээ оруулахад хэрхэн санаачилгатай ажиллаж байгааг харгалзан дүгнэсэн болно.
Уралдаанд оролцсон бүх сурагчдад БАТЛАМЖ хадгалуулахаас гадна Шагналт байрын эзэд мөнгөн урамшуулал + Дорнод их сургуульд элсэн суралцвал эхний жилийн сургалтын төлбөрөөс 100, 60, 40, 20%-ийн хөнгөлөлт эдлэх эрхийн бичгийн эзэд болов. Нийт сурагчид, чиглүүлж ажилласан багш нартаа талархал илэрхийлье.