МУИС-ИЙН ЗҮҮН БҮСИЙН СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ ИДЭРЧҮҮДИЙН ЗҮҮН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН

2025.02.05

475136394_1209641767636454_677205982177749924_n

МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн нэрэмжит идэрчүүдийн зүүн бүсийн аварга шалгаруулах волейболын тэмцээнийг 2025 оны 01 дүгээр сарын 25,26-нд Чойбалсан хотноо амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд ОХУ, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн 27 багийн 324 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, багийн спортын гайхамшгийг дэмжигч, оролцогчдодоо харууллаа. Тэмцээний шагналыг Дорнод аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл, Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Чимэддорж, Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Болорбаатар, Дорнод аймгийн волейболын холбооны тэргүүн Г.Баярсайхан, МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн захирал, доктор Б.Мядагмаа, ЭШХАХ-ийн дарга, доктор Р.Жаргалтуяа, ОХУ-ын дасгалжуулагчид гардууллаа. 
Шилдэг багууд
Эрэгтэй төрөлд: 
Тэргүүн байр - А.Сумьяадорж дасгалжуулагчтай Дорнод аймгийн Волейболын холбоо
Дэд байр - н-р Доржжагдаг дасгалжуулагчтай Хэнтий аймгийн  I сургуулийн “Эргэх бөмбөг” баг
Гутгаар байр - Г.Нямсүрэн дасгалжуулагчтай Дорнод аймгийн SJR клуб
Эмэгтэй төрөлд:
Тэргүүн байр - Б.Гантулга дасгалжуулагчтай Сүхбаатар аймгийн Биеийн тамир, спортын газар
Дэд байр - н-р Жаргалсайхан дасгалжуулагчтай Хэнтий аймгийн Волейболын холбоо
Гутгаар байр - М.Нарантуяа дасгалжуулагчтай Дорнод аймгийн I,VIII сургуулийн баг 
Энэ удаагийн тэмцээнд Хэнтий аймгаас Волейболын Үндэсний Дээд Лигийн тамирчин Ц.Ананд, Х.Нэргүй, ОХУ-ын баг тамирчид оролцсон нь онцлог байлаа.
Хамтран зохион байгуулсан Б.Чимэддорж даргатай аймгийн Биеийн тамир, спортын газар, ивээн тэтгэсэн Х.Батхишиг захиралтай “Мянган мөчир” ХХК, зохион байгуулсан Л.Болормаа эрхлэгчтэй Боловсрол судлалын тэнхимийн хамт олонд талархал илэрхийлье.
Тэмцээнд оролцсон нийт тамирчин, дасгалжуулагчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.