МУИС-ийн Дорнод аймаг дахь сургуулийн оюутнууд намрын ургац хураалтын ажилд амжилттай оролцоод ирэв. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Оюутны намрын ажил”-д энэ хичээлийн жилд 1 багш, 11 оюутан хамрагдсан байна. Оюутнууд 2023 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд нэг сарын хугацаатай ажиллав. Намрын ажил нь оюутан залуучуудыг бусдад туслах, ажил хөдөлмөрт суралцах, тариалан эрхлэгчдийн ажил амьдралтай бодитой танилцах зэрэг олон давуу талтай. Энэхүү ажилд оролцсон оюутнууд цалин урамшуулал авах бөгөөд өөрсдийн сургалтын төлбөр болон амьжиргааны зардалдаа нэмэр болгодог нь ихээхэн ач холбогдолтой юм.