“ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛ БА ДЭМЖИХ ОРЧИН” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН БОЛЛОО.

“ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛ БА ДЭМЖИХ ОРЧИН” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН БОЛЛОО.
“Монгол улсад тэгш хамруулах боловсролын багш бэлтгэх төсөл (2021-2024)-ийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах ажлын хүрээнд “Тэгш хамруулах боловсрол ба дэмжих орчин “ сэдэвт хэлэлцүүлгийг Дорнод их сургууль 2021.11.12-ны өдөр зохион байгууллаа.
Монгол улсад тэгш хамруулах боловсролын багш бэлтгэх энэхүү төслийн техник, арга зүй, санхүүгийн дэмжлэгийг Европын холбоо үзүүлж Монгол улсын МУБИС, Дорнод их сургууль, Ховд их сургуулиуд төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Хэлэлцүүлэгт Дорнод аймгийн БСУГ, ХХҮГ, ЭМГ, БОЭТ, Хэрлэн сумын ЕБ-ын 11 дүгээр сургууль, 7 дугаар цэцэрлэгийн удирдлага, багш мэргэжилтэн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг ИНБ-уудын тэргүүн нар оролцож тэгш хамруулах боловсролын орчныг дэмжсэн төрийн үйлчилгээний чанар хүртээмж, амжилт, туршлага болон тулгарч буй асуудлыг тодорхойлсон танилцуулгыг хэлэлцүүллээ.
Тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдүүдийг оношлох, хөгжлийн хэрэгцээг тодорхойлох ажлын хүрээнд төрийн байгууллагын дэмжлэг, туслалцаа шаардлагатай байгааг оролцогч талууд онцлон хэлсэн. Энэхүү саналын хүрээнд нийслэлийн 55 дугаар ЕБС-ийн оношилгооны багийг орон нутагт ажиллах боломж нөхцөлийг тодорхойлох зорилгоор цахим хэлэлцүүлгийг хийхээр боллоо.
Хэлэлцүүлгийн дараа Хэрлэн сумын 11 дүгээр сургуулийн багш Г.Төгсжаргалын хичээл сургалт, хөгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулалт, арга зүй, туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор богино хугацааны видео бичлэгийг хийж цахим мэдээллийн нөөцийг нэмэгдүүллээ.
Бүх нийтэд зориулсан боловсролын зорилгыг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээ шаардлагатай суралцагчдыг боловсролд тэгш хамруулах үйл хэрэгт түүчээлэн ажиллаж буй бүс нутгийн, төрийн өмчийн Дорнод их сургуулийн нийт хамт олон, багш судлаачид, оюутан залуустаа талархал илэрхийлж тэгш хамруулах боловсролын хүрээнд оролцогч талуудынхаа хамтын ажиллагаанд амжилт хүсье.