Зүүн бүсийн Дорнод их сургуулийн оюутнууд тасралтгүй хөгжиж байна.

Дорнод Их сургууль нь оюутнуудынхаа хувь хүний чадварыг дээшлүүлэх, бие даан бизнес эрхлэх буюу өөрөө өөртөө ажлын байр бий болгох мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор “Маркетингийн өдөрлөг”-ийг 2010 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тус өдөрлөг нь дижитал хэлбэрээр зохион байгуулагдлаа. Оюутнуудын шинэ санаа, шинэ бүтээгдэхүүн бүтээх, багаар ажиллах болон харилцааны чадвар, бие даан бизнес эрхлэх (энтрепренёршип) буюу өөртөө ажлын байр бий болгох мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилготой уг өдөрлөгт нийт 19 оюутан, 5 багт хуваагдан оролцоо. Дорнод их сургууль, ажил олгогч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэдэг тус өдөрлөгт оролцогч багууд Тунамал бэйкери, Дэлгэр бэйкери, Лили цэцэгт мэндчилгээ, Мild косметикс, Luxury дэлгүүр зэрэг байгууллагуудтай хамтран дижитал маркетингийн хэлбэрүүдийг ашиглан онлайн орчинд тухайн байгууллагуудын идэвхжүүлэлтийн үйл ажиллагааг амжилттай явууллаа.
Тус өдөрлөгийн 1-р байранд “LIT” баг 96,4 оноогоор, 2-р байранд “Нэгүн” баг 88,2 оноогоор, 3-р байранд “The chosen one” баг 81,2 оноогоор, “The First” болон “Ирээдүй” багууд тусгай байранд тус шалгарлаа. Өдөрлөгт оролцсон оюутнууддаа болон бизнесийн байгууллагууддаа баярлалаа.