Онлайн туслах

      Захирал         Сургалтын алба             ЭЗХАА             Хүний нөөц           МБ тэнхим           БС тэнхим            ХС тэнхим

 

 

 
Top Panel

Цэцэрлэг

Оюутан

Магистр

Хэвлэх үйлдвэр...

           ШИЛЭН ДАНС

http://dedbutets.mn/wp-content/uploads/2015/03/123-150x150.png

  ЗАЙН СУРГАЛТ

      БАГШИЙН САЙТ

        ОЮУТНЫ САЙТ

“ИХ СУРГУУЛИЙН ЗАСАГЛАЛ, СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ” семинарт ДИС амжилттай оролцлоо.

ДИС-ийн захирал  болон албаны дарга нар  2016 оны 1 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Санхүү эдийн засгийн дээд сургууль дээр зохион байгуулсан ИХ СУРГУУЛИЙН ЗАСАГЛАЛ, СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ семинарт оролцлоо. Дэлгэрэнгүй

ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн газрын тосны салбарын багш нартай уулзаж туршлага судлаад ирлээ.

ДИС-ийн багш нар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, Уул уурхайн сургуулийн газрын тосны салбарын багш нартай уулзаж, туршлага судлахаас гадна, газрын...Дэлгэрэнгүй

МЭДЛЭГТ ДУСАЛ НЭМЭР

Санал асуулга боловсруулах                                    ДИС-ийн багш Г.Цоглхагва

Их дээд сургуулийн их ялгаа                                    ДИС-ийн багш Г.Цоглхагва

Жижиг, дунд бизнест маркетинг хэрэгтэй юу?        ДИС-ийн багш С.Энхжаргал

Хувь хүний ур чадвар ба дээд боловсрол             ДИС-ийн багш С.Энхжаргал

Аялал жуулчлалын хөгжлийн тор                            ДИС-ийн багш С.Энхжаргал

Хотын маркетинг ба шилжилт хөдөлгөөн                 ДИС-ийн багш С.Энхжаргал

Байгууллага өөргийгөө үнэлэхүй                            ДИС-ийн багш С.Энхжаргал

Газрын тосны газартай хамтарч ажиллана.


Монгол улсын газрын тосны салбарын өнөөгийн байдал ба хэтийн төлөв сэдэвт орон нутгийн уулзалт хэлэлцүүлэг Дорнод аймгийн Чойбалсан хотод 2015 оны 6-р сарын 24-ны өдөр болж, уг хэлэлцүүлэгт холбогдох компаниуд, аймаг орон нутаг, сумдын удирдлага, мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
Уг арга хэмжээний үеэр Дорнод Их сургуулийн удирдлагын төлөөлөл Газрын тосны дарга Г.Өлзийбүрэнтэй уулзаж, тус сургуульд 2015-2016 оны хичээлийн жилд шинээр нээгдэж буй газрын тосны инженерийн хөтөлбөр, багшлах бүрэлдэхүүн, оюутан суралцагчдын суралцах орчин, дадлага болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Газрын тосны газар нь инженерийн чиглэлээр Монгол улсаас 80 гаруй оюутныг Америк, Малайз, Канад улс болон Бээжин, Москва, Тюмень хотуудад 100%-ийн тэтгэлгээр сургаж байгаа ба цаашид Дорнод их сургуулийн газрын тосны инженерийн хөтөлбөрөөр 3.0 голчоос дээш үнэлгээтэй суралцсан оюутнуудыг гадаадад тэтгэлгээр сургах, дадлагыг орон нутагт нь Петрочайна Дачин тамсаг ХХК-д хийлгэх, сургалтыг чанаржуулах, зүүн бүсэд анхны нутгийн инженерүүдийг бэлтгэх ажлыг дэмжих талаар ярилцаж, хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа.
Уулзалтад Уул уурхайн яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, доктор А.Пүрэв оролцсон юм. Доктор А.Пүрэв нь ОХУ-ын Уфа хотын Газрын тос, хийн их сургуульд газрын тосны олборлолт, орд ашиглалтын чиглэлээр суралцаж инженер, мастераар төгсөөд, Москва хотын И.М.Губкины нэрэмжит Газрын тос, хийн их сургуульд “Өтгөн газрын тос болон битумын олборлолтыг дулааны аргаар нэмэгдүүлэх нь” сэдвээр докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн бөгөөд Дорнод их сургуульд газрын тосны инженерийн анги шинээр нээгдэж, орон нутагтаа мэргэжилтэн бэлтгэж эхэлж буйд баяр хүргэж, өөрийн мэргэжлийн дагуу зөвлөн туслах, лекц унших зэргээр хамтарч ажиллан тусалж дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Дорнод их сургууль нь Газрын тосны инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр Монгол улсын газрын тосны тэргүүлэх эрдэмтэн профессоруудын багтай хамтран ажиллахаар хэлэлцэж, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан зохих бэлтгэлүүдийг ханган ажиллаж байна.

Сургууль, цэцэрлэгүүд

Фото зураг

Веб холбоос

 

 

 

 

Холбогдох

+976 88580808

info @dornod.edu.mn

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Хэрлэн сум 10-р баг