"Монгол Улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинэчлэх" төслийн хүрээнд 6 дугаар сарын 2-6 өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан "Сургалтын хөтөлбөр болон сургалт, суралцахуйн шинэлэг арга зүйн чадавхыг бэхжүүлэх” сургалтад Зүүн бүсийн сургуулийн төслийн багийн 4 гишүүн танхимаар, 3 гишүүн цахимаар хамрагдсан. Төслийн багийн гишүүн, ЭШХАХ-ийн дарга Р.Жаргалтуяа “Боловсрол судлалын магистрын хөтөлбөрт хийгдэж буй шинэчлэл”, төслийн багийн гишүүн, СОХ-ийн дарга Н.Баярмаа “ Багш, бага боловсрол хөтөлбөрийн шинэчлэл”-ийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Сургалтад оролцогчид:
● Чадамжид суурилсан хөтөлбөрийн дизайн зарчмыг ашиглан багш боловсролын хөтөлбөрийг “Багшийн ногоон болон дижитал чадамжийн хүрээ”-тэй нийцүүлэн шинэчлэх
● GreenComp болон DigComp хүрээг хөтөлбөрийн суралцахуйн үр дүн, хичээлийн бүтцэд нэгтгэх
● Оюутан төвтэй, дижиталаар дэмжигдсэн, тогтвортой хөгжилд чиглэсэн заах, суралцах үйл ажиллагаа боловсруулах
● Шинэчилсэн хөтөлбөрт зориулан чадамжид суурилсан үнэлгээний арга, чанарын баталгаажуулалтын хяналтын шалгуур үзүүлэлт боловсруулах
● Шинэчилсэн багш боловсролын хөтөлбөрийн дадлага ба менторшипийн бүрэлдэхүүн хэсгийг бэхжүүлэх зэрэг ур чадварт суралцсан байна.




