"Монгол улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэн нэвтрүүлэх нь” (RETEACH) төсөл хэрэгжиж эхэллээ.

2024.12.03



Уламжлалт сургалтын хөтөлбөрөөс ирээдүйд чиглэсэн сургалтын хөтөлбөрт шилжих боломжийг бүрдүүлж, ерөнхий боловсролын үндэсний зорилтуудыг хэрэгжүүлж, ногоон болон дижитал шилжилтийн арга зүйг нэвтрүүлэн, Монгол улсад багшийн боловсролын чанарыг сайжруулах, боловсролын тогтолцоог Европын туршлагатай уялдуулах зорилготой энэхүү төслийн ерөнхий зохицуулагч нь Отгонтэнгэр Их сургууль бөгөөд Румыны Брасов дахь Трансилваний Их Сургууль, Италийн Палермогийн их сургууль, Боловсролын хамтын ажиллагааны байгууллага CESIE, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, МУИС-ийн Зүүн бүсийн сургууль, Хангай дээд сургууль, Дархан дээд сургууль, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн хамтран ажиллана. Төслийн үр дүнд Европын багшийн боловсролын бодлого, сургалтын шинэ аргачлалаас суралцаж, Монгол улсын 2032 он хүртэлх Багшийн боловсролын стратеги, ногоон хөгжил, дижитал шилжилтэд нийцсэн сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулахаас гадна холбогдох байгууллагуудын ажилтнуудын чадавхийг дээшлүүлж, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн шилдэг туршлагыг Монгол Улсад нутагшуулах юм. 

reteach logo