Дээд боловсролын чадавхи бэхжүүлэх чиглэлээр Европын холбооны Эрасмус+ хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгээр хэрэгжиж буй “Монгол улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэн нэвтрүүлэх нь” (RETEACH) төслийг хэрэгжүүлэгч Монголын их дээд сургуулиудын сургалт, судалгааны ажилд шаардлагатай тоног төхөөрөмж ийг худалдан авах үйл ажиллагааны сонгон шалгаруулалтад нийт 7 байгууллага материал ирүүлсэн байна. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж, гишүүд шалгуур үзүүлэлтийн дагуу тендерийн бичиг баримтад үнэлгээ, дүн шинжилгээ хийж, олонхийн саналаар “Ай Ти Зон ХХК”-ийн ирүүлсэн саналыг “Хамгийн сайн” үнэлэгдсэн санал хэмээн дүгнэлээ.
Худалдан авах үйл ажиллагааны сонгон шалгаруулалтад төслийн ерөнхий зохицуулагч Отгонтэнгэр их сургууль, түншлэгч их сургууль МУБИС, Хангай дээд сургуулийн төслийн багийн гишүүдийн төлөөлөл танхимаар, МУИС-ийн Зүүн бүсийн сургууль, Дархан дээд сургуулийн төлөөлөл онлайнаар оролцож, сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгуулав.

