100

БАГШ АЖИЛЧИД

300

ОЮУТАН

24

ХӨТӨЛБӨР

3

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ

Image

Алсын хараа

МУИС-ийн алсын хараа нь “дэлхийн түвшний их сургууль” болоход оршино. Үүний хувьд 2024 онд МУИС нь чөлөөт мэдлэг буюу “либерал арт” уламжлалд суурилсан, бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх байх суурьтай судалгааны их сургууль болж, улмаар Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд багтаж орно

Эрхэм зорилго

Алсын харааны хүрээнд МУИС нь шинжлэх ухааны үндсэн салбаруудыг чөлөөт мэдлэг буюу “либерал арт” уламжлалд суурилсан хөтөлбөртэй, байгалийн ухаан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь асуудлаар сургалт, судалгааны ажлыг тогтвортой эрхэлж, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой академик буюу эрдмийн байгууллага юм.

Image

Мэдээ, мэдээлэл

МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн эргэн тойронд болж буй түүх

БНХАУ-аас Монгол улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газраас сургалты...

БНХАУ-аас Монгол улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газраас сургалты...

БНХАУ-аас Монгол улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газраас МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн оюутнуудыг орон нутаг...

МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн Кунзийн төвийн нээлт боллоо.

МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн Кунзийн төвийн нээлт боллоо.

МУИС-ийн Зүүн бүсийн сургууль нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы Өвөрмонголын Багшийн Их Сургуультай хамтран 2024 оны 1 сарын 24-ний ө...

Түгээмэл асуултууд

Сонирхолтой санагдаж байна уу? Манай түгээмэл асуултуудын заримыг уншина уу.

Хичээлийн жил

Элсэлтийн бүртгэл орон даяар 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 09:00 цагт нээж, 07 дугаар сарын 08-ны өдрийн 12:00 цаг хүртэл https://burtgel.num.edu.mn хаягаар явагдана. Элсэх хүсэлт гаргагч нь элсэлтийн системд нэвтрэхдээ БҮТ-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан (Бүртгүүлэх гарын авлагатай танилцах) нэвтэрнэ.

Бүртгүүлэгч нь хэдэн ч бүрэлдэхүүн/салбар сургуулийн хөтөлбөр, хамтарсан хөтөлбөрт бүртгүүлж болох ба бүртгэлийн хураамж 10800 төгрөг, орон нутгийн салбар сургууль 1200 төгрөг байна. Бүртгэлийн хураамжийг онлайнаар төлж бүртгэлээ баталгаажуулна.

(ЭЕШ-ыг 2 удаа өгсөн бол бүртгэл тус бүрээр хүсэлт гаргаж бүртгүүлнэ). Системд шаардлагатай мэдээллээ үнэн зөв оруулан баталгаажуулна.

Бүртгүүлэгчийн тооцоолсон оноог бүрэлдэхүүн/салбар сургууль тус бүрээр бодож  ОНООНЫ ЖАГСААЛТ гаргах ба элсэх эрх олгох үйл ажиллагааг  2024 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн 12:00 цагт эхлүүлж, 07 дугаар сарын 22-ны өдрийн 12:00 цагт дуусгана.

Бүртгүүлэгч нь Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-өөс зохион байгуулдаг элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн харьяалагдах бүсэд өрсөлдөнө.

Бүс нь:

Алтайн бүс: Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай

Баруун бүс: Баян-Өлгий, Увс, Ховд

Говийн бүс: Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв

Зүүн бүс: Дорнод, Сүхбаатар, Хэнтий

Төвийн бүс: Улаанбаатар хот

Хангайн бүс: Архангай, Булган, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл

Бүртгүүлэгч хяналтын тоонд багтсан эсэхээ онооны жагсаалт гарсны дараа элсэлтийн системд нэвтэрч шалгана. Бүртгүүлэгч хяналтын тоонд багтаж элсэх эрхтэй болсноос хойш 2[1] цагийн дотор элсэх эрхээ баталгаажуулна. Энэ хугацаанд баталгаажуулаагүй тохиолдолд МУИС-д элсэхээс татгалзсан гэж үзэн жагсаалтын дараах бүртгүүлэгчид элсэх эрхийг шилжүүлнэ.

Хэд хэдэн бүрэлдэхүүн/салбар сургуулийн хөтөлбөр, хамтарсан хөтөлбөрийн хяналтын тоонд багтсан элсэгч нь зөвхөн нэг бүрэлдэхүүн/салбар сургуулийн багц, хөтөлбөр, хамтарсан хөтөлбөрөөс сонгон элсэнэ.

Элсэгч нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний 15:00 цаг хүртэл https://burtgel.num.edu.mn системийн бакалаврын өдрийн элсэлт хэсэгт нэвтэрч маягт бөглөж, “МУИС-д суралцагч суралцуулах гэрээ”-г зөвшөөрсөн эсэхээ баталгаажуулж, цахим хэлбэрээр бүртгүүлж, оюутан болох хүсэлт илгээж, оюутны хувийн дугаар, нууц үг авна.

Дээрх заасан хугацаанд оюутан болж бүртгүүлээгүй тохилдолд МУИС-д элсэхээс татгалзсан гэж үзнэ.