“СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОН СУРГАЛТ, СУРАЛЦАХУЙН ШИНЭЛЭГ АРГА ЗҮЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ”-Д ХАМРАГДАВ

2026.06.05

 "Монгол Улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинэчлэх" төслийн хүрээнд 6 дугаар сарын 2-6 өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан  "Сургалтын хөтөлбөр болон сургалт, суралцахуйн шинэлэг арга зүйн чадавхыг бэхжүүлэх” сургалтад Зүүн бүсийн сургуулийн төслийн багийн 4 гишүүн танхимаар, 3 гишүүн цахимаар хамрагдсан.  Төслийн багийн гишүүн, ЭШХАХ-ийн дарга Р.Жаргалтуяа “Боловсрол судлалын магистрын хөтөлбөрт хийгдэж буй шинэчлэл”, төслийн багийн гишүүн, СОХ-ийн дарга Н.Баярмаа “ Багш, бага боловсрол хөтөлбөрийн шинэчлэл”-ийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Сургалтад оролцогчид:

  ● Чадамжид суурилсан хөтөлбөрийн дизайн зарчмыг ашиглан багш боловсролын хөтөлбөрийг “Багшийн ногоон болон дижитал чадамжийн хүрээ”-тэй нийцүүлэн шинэчлэх  

● GreenComp болон DigComp хүрээг хөтөлбөрийн суралцахуйн үр дүн, хичээлийн бүтцэд нэгтгэх 

 ● Оюутан төвтэй, дижиталаар дэмжигдсэн, тогтвортой хөгжилд чиглэсэн заах, суралцах үйл ажиллагаа боловсруулах  

● Шинэчилсэн хөтөлбөрт зориулан чадамжид суурилсан үнэлгээний арга, чанарын баталгаажуулалтын хяналтын шалгуур үзүүлэлт боловсруулах 

● Шинэчилсэн багш боловсролын хөтөлбөрийн дадлага ба менторшипийн бүрэлдэхүүн хэсгийг бэхжүүлэх зэрэг ур чадварт суралцсан байна. 
 

 

712160569_1632886168645343_1498713402580905649_n

712723074_1018718967799332_6808477363633915249_n

708692627_1332167665519394_7506377514768967419_n
714343120_1302119544882686_2785825985398722050_n
710404076_1632888155311811_4946907286815145648_n