Төслийн их сургуулийн баг RETEACH төслийн хүрээнд багш бэлтгэх бакалаврын болон магистрын хөтөлбөрийг шинэчлэн туршихад бэлэн боллоо.

2026.05.17

МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн багш нарын баг RETEACH төслийн хүрээнд нөхцөл байдлын дүн шинжилгээ, жишиг судалгаа (benchmarking) болон Европын багш бэлтгэх шилдэг туршлагуудад тулгуурлан  багш бэлтгэх бакалаврын болон магистрын хөтөлбөрүүдээ шинэчлэн сайжрууллаа.  Тус баг нь хөтөлбөрийн бүтэц, суралцахуйн үр дүн, хичээлийн агуулгыг ур чадварт суурилсан боловсролын зарчимд нийцүүлэн шинэчлэх зорилготой сургалтын төлөвлөгөө боловсруулах уулзалтууд болон ажлын хэсгийн хэлэлцүүлгүүдэд идэвхтэй оролцож, улмаар  хөтөлбөрийн шинэчлэлийг Европын "GreenComp" (тогтвортой хөгжлийн ур чадвар), "DigComp" (дижитал ур чадвар) хүрээ баримт бичгүүд болон үндэсний "Багш бэлтгэх үзэл баримтлал"-тай уялдуулахад анхааран ажилласан.

Тус баг нь оюутан төвтэй, дижитал технологид суурилсан, тогтвортой хөгжилд чиглэсэн арга барилыг түгээн дэлгэрүүлэх замаар сургах, суралцах арга зүйг сайжруулахад анхаарч и дэвхтэй сургалт, хамтын сургалт, хосолсон сургалтын (blended learning) стратеги зэрэг сургалтын инновацын аргуудыг хэлэлцэж, шинэчилсэн хөтөлбөрүүдэд тусгав.

Үүнээс гадна, их сургуулийн төслийн багийн долоо хоног тутмын уулзалтын үеэр оюутны суралцахуйн үр дүнг илүү бодитой үнэлэхийн тулд ур чадварт суурилсан үнэлгээний аргуудыг дэмжиж, явцын үнэлгээний практикийг нэвтрүүлэх замаар үнэлгээний арга барилыг шинэчилсэн. Хөтөлбөрийн агуулгын шинэчлэлийн хүрээнд Бага боловсролын багш бэлтгэх бакалаврын хөтөлбөрийн одоо байгаа 4 хичээл (Тогтвортой хөгжлийн боловсрол; Бага ангийн байгалийн ухааны заах арга зүй; STEAM боловсролын арга зүй; Сэтгэл судлал), Боловсрол судлалын магистрын хөтөлбөрийн одоо байгаа 3 хичээлийн хөтөлбөрийг (Тэгш хамруулах боловсрол; Дэлхийн иргэний боловсрол; Тогтвортой хөгжлийн боловсрол) шинэчлэн, улмаар "Боловсрол дахь Мэдээлэл харилцааны технологи (МХТ)" хичээлийн хөтөлбөрийг шинээр боловсруулсан .

Төслийн багийн гишүүд Бага боловсролын багш бэлтгэх бакалаврын хөтөлбөр болон Боловсрол судлалын магистрын хөтөлбөрийн шинэчлэлийн явцыг Боловсрол судлалын тэнхимийн Хөтөлбөрийн хорооны хуралд 3 удаа танилцуулсан. Улмаар 5 дугаар сарын 13-ны өдөр Зүүн бүсийн салбарын Хөтөлбөрийн хорооны хуралдаанаар шинэчилсэн хөтөлбөрүүдийг танилцуулж, ирэх хичээлийн жилд эдгээр хичээлүүдийг туршин заах (pilot) зөвшөөрлийг авлаа.

699291224_1724171718749050_4308534233122611545_n

692671613_948122981378742_2681284795459564839_n

700074441_1640500470406034_2179987007744844047_n