Орон нутгийн их, дээд сургуулиудын Оюутны урлаг, спортын “Универсиад‑2025” XXV наадмын хүрээнд Оюутны эрдэм шинжилгээний онол‑практикийн бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2025.09.26

 

Оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны чадамжийг дээшлүүлэх,бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудын талаархтэдний шинэ санаа, бодит шийдлүүдийг сонсож хэлэлцэх, оюутнууд хооронд туршлага солилцох боломжийг олгох зорилготой эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурал “Бүс нутгийн хөгжилд оюутны оролцоо” сэдвийн хүрээнд 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод  болж өндөрлөлөө.

Орон нутгийн хөгжилд дээд боловсролын сургалтын байгууллагын оруулж буй хувь нэмэр, дээд боловсролын сургалтын байгууллага болон оюутны хөгжлийг дэмжсэн орон нутгийн бодлого, эх дэлхийгээ хайрлан хамгаалахад оюутнуудын идэвхтэй оролцооны талаар сонирхолтой илтгэлүүдийг МУИС-ийн Зүүн сургууль, МУИС-ийн Баруун бүсийн сургууль, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн оюутнууд танилцуулав. 

МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн “Нягтлан бодох бүртгэл” хөтөлбөрийн 3 дугаар дамжааны оюутан Х.Анужин, Ц.Мичидмаа нарын хэлэлцүүлсэн “МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн оюутнуудын хог хаягдлыг ялгах мэдлэг хандлагад хийсэн судалгаа (нийгэм ба боловсрол)" сэдэвт илтгэл Шилдэг илтгэл”-ээр шалгарсан байна. 

Хурлын төгсгөлд өөрийн сургуулийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгарч буй иасуудлууд болон орон нутгийн удирдлага, хамтран ажиллагч байгууллагуудаас үзүүлж буй дэмжлэгийн үр дүнгийн талаар оролцогч сургуулиудын удирдлагууд танилцуулж, туршлагаа хуваалцсан нь ихээхэн ач холбогдолтой байлаа. 

1f951b9e-db57-43f5-86ce-eaec91392153
551797664_2053997578677619_3337282535601063088_n (1)

8ed1834c-fd9e-4d95-878b-b6ca42aa69cd

 

60eb47af-601e-42d3-b14c-2887c592257e
d5ec44cc-9680-41e4-95b3-8f7cec2973f0

551829997_24682505784693422_9104732742840578473_n