“САЛБАР ДУНДЫН ШИНЖЛЭХ УХААН СЭТГҮҮЛ" – Д ХЭВЛҮҮЛЭХ ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА!

2025.02.04

20250204-esh
 Монгол Улсын Их Сургуулийн Зүүн бүсийн сургуулиас жил бүр эрхлэн гаргадаг "САЛБАР ДУНДЫН ШИНЖЛЭХ УХААН СЭТГҮҮЛ"-д эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлэхийг урьж байна.

Эрдэм шинжилгээний үр дүнгээ хуваалцаж, Монголын шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулаарай.
 
Тавих шаардлага
1. Өгүүллийн бүтэц:
 - Танилцуулга нүүр: Өгүүллийн эхний нүүрэнд бүх зохиогчийн овог, нэр, ажлын газар болон нэг зохиогчийн цахим хаягийг бичих
 - Сэдвийг англи, монгол хэлээр бичих
 - Хураангуй: Хураангуйг англи, монгол хэлээр бичих ба 150-250 үгтэй байх
 - Түлхүүр үгс: 3-5 байх
 - Удиртгал: Судалгааны зорилго, ач холбогдол, өмнөх судалгааны тойм бичих
 - Судлагдсан байдлын тойм
 - Судалгааны арга зүй: Судалгаанд ашигласан аргачлал, судалгааны цар хүрээг тодорхой тусгах
 - Судалгааны хэлэлцүүлэг ба үр дүн: Судалгааны үр дүнг тодорхой тайлбарлаж, бусад судалгаатай харьцуулсан дүгнэлт хийх
 - Дүгнэлт: Судалгааны гол үр дүн, түүний ач холбогдол, хэтийн судалгааны саналыг тусгах
 - Талархал
 - Ашигласан материал: Эх сурвалжуудыг APA стандартыг баримталж бичнэ.
 - Хавсралт
2. Формат:
 - Фонт: Times New Roman, 12 pt, мөр хоорондын зай 1.5.
 - Зураг, хүснэгт: Бүх зураг, хүснэгт тодорхой тайлбар, дугаарлалт, эх сурвалжтай байх
 - Зургийн чанар 300 dpi-ээс багагүй байх
 - Файл хэлбэр: MS Word (.docx/.doc).
3. Агуулгын шаардлага:
 - Судалгааны сэдэв нь шинжлэх ухаан, технологийн салбарын шинэ мэдлэгийг бүтээхэд хувь нэмэр оруулахуйц байх
 - Өгүүлэл нь өмнө нь бусад сэтгүүлд нийтлэгдээгүй байх ба давхар хянагдаж буй процессгүй байх
 - Судалгааны ёс зүйг чанд мөрдөж, зохиогчийн эрх болон нууцлалыг хүндэтгэх
4. Хавсаргах шаардлагатай материал:
 - Өөрийн цээж зураг 1 хувийг өгүүллийн хамт цахим хаягаар илгээх
 
Дээрх шаардлагыг хангасан өгүүллийг дараах хаягаар ирүүлнэ үү.
Хүлээн авах эцсийн хугацаа: 2025.04.15
Хүлээн авах цахим хаяг: [email protected]
Холбоо барих утас: 88600981, 89115240