МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн Кунзийн төвийн нээлт боллоо.

2024.11.07

465795710_1148752633725368_3327743320057007788_n
МУИС-ийн Зүүн бүсийн сургууль нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы Өвөрмонголын Багшийн Их Сургуультай  хамтран 2024 оны 1 сарын 24-ний өдөр Чойбалсан хотод Кунзийн институтийг байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тус институтэд БНХАУ-ын талаас хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, сургалтын хамгийн орчин үеийн техник хэрэгслээр бүрэн тоноглосон “Хэлний сургалтын ухаалаг танхим”, “Хэлний лингафоны кабинет”, “Хятад хэлний уншлагын танхим” байгуулсан нь суралцах тухтай орчин бүрдсэн төдийгүй мөн 150.000 юаны хөрөнгө оруулалтаар 4573 ширхэг ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг нийлүүллээ. Кунзийн төвийг байгуулснаар бүс нутгийн бүх шатны боловсролын байгууллагын суралцагч, оюутан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, иргэдэд хятад хэлний сургалтыг өндөр чанар, хүртээмжтэй байдлаар зохион байгуулж, хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх боломж бүрдлээ.

Одоогийн байдлаар:

• Оюутан суралцагчдад чиглэсэн анхан шатны HSK-1 түвшний анги
• ЕБС-ийн дунд, ахлах ангийн суралцагчдад зориулсан анхан шатны анги 
• Хятад хэлний мэргэжлийн ангийн оюутнуудад зориулсан HSK-3 түвшний анги
• Насанд хүрэгчдэд зориулсан анхан шатны анги 
• ЕБС-ийн багш нарт зориулсан анхан шатны ангийг хичээллүүлж, одоогоор 130 орчим суралцагчид суралцаж байна.

Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн:

• ЕБС-ийн бага ангийн суралцагчдад зориулсан анхан шатны анги 
• Төрийн албан хаагчдад зориулсан анхан шатны анги нээн хичээллүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 

Нээлтийн үйл ажиллагаанд:

Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл

МУИС-ийн Хөрөнгө оруулалтын газрын дарга, доктор, дэд профессор Д.Бадмаанямбуу

МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн захирал, доктор Б.Мядагмаа

БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кө Юү Шөн

Замын-Үүдийн Ерөнхий консулын газрын дэд ерөнхий консул Жан И Ши 

Замын-Үүдийн Ерөнхий консулын газрын Худалдааны консул Улаанбагана

Замын-Үүдийн Ерөнхий консулын газрын дэд консул Бао Юй Лань

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Өвөрмонголын Багшийн Их Сургуулийн Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Сонинбаяр

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өвөрмонголын Багшийн Их Сургуулийн Санхүү, эдийн засгийн албаны дарга Шань Зинь Пин

Замын-Үүдийн Ерөнхий боловсролын 2-р сургуулийн Кунзийн танхимын зохион байгуулагч Тодгэрэл

“Шинь Шинь” ХХК-ийн захирал Сун Гүй Мин

“Шинь Шинь” ХХК-ийн Чойбалсан төлөөлөгчийн газрын дарга Ч.Ариунаа

Дорнод аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл

Дорнод аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцаа хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Ариунсувд

Дорнод их сургуулийн захирлаар ажиллаж байсан доктор Э.Ундармаа

МУИС-ийн Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ё.Байгалмаа

МУИС-ийн Санхүү бүртгэлийн газрын ахлах нягтлан бодогч О.Отгонсүрэн нарын зочин, төлөөлөгч, төгсөгчдийн төлөөлөл, багш, ажилтан, суралцагч, оюутнууд оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагаанд баяр хүргэж, МУИС, МУБИС, МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн Кунзийн институт, ОХУ-ын Красноярскийн Их Сургуулийн Кунзийн институтийн хамт олноос баярын мэндчилгээ илгээсэнд талархаж байна.