Дорнод их сургууль, ХЦ-ийн 0132-р анги хамтран ажиллана.

Дорнод их сургууль, ХЦ-ийн 0132 ангийн удирдлагын баг ажил хэргийн уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах санал солилцлоо. Гэрээний хүрээнд хилийн цэрэгт ажиллаж буй ажилтан албан хаагчдын мэргэжлийг дээшлүүлэх, хугацаат цэргийн албан хаагчдад амьдрах ухаан, сэтгэл зүйн сургалт зохион байгуулах, оюутнуудад 4 модуль сургалт зохион байгуулах, байгууллагын ажиллагсдад харилцан дэмжлэг үзүүлэх, төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.