Дээд боловсролын тогтолцоонд "Ажлын байранд суурилсан сургалт”-ыг нэвтрүүлэх Erasmus+MONGWBL төслийн ээлжит сургалт боллоо

Төсөлд оролцогч талуудын чадавх бэхжүүлэх сургалт 2022 оны 9 сарын 19-21-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Сургалтыг ХБНГУ-ын Берлиний Эдийн_засаг, хуулийн сургууль, Франц улсын Лионы их сургууль, Румын улсын Транселваны их сургуулийн профессорууд удирдан явуулж байна.
Сургалтад БШУЯ-ны удирдлага, мэргэжилтнүүд, төслийг хамтран хэрэгжүүлэгч ОТИС, СЭЗИС, СУИС, ХААИС, Дорнод их сургуулиудын удирдлага, багш, оюутнууд, Голомт болон Төрийн банкны хүний нөөцийн газар, хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд зэрэг 80 орчим төлөөлөл, оролцож байна.
Тус чиглүүлэх сургалтын зорилго нь “Үндэсний сургагч багш нар, зохицуулагч, чиглүүлэгч болон банкнууд, аялал жуулчлалын агентлагуудын сургагч багш, зохицуулагч, чиглүүлэгч ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, чадавхжуулахад чиглэж байна.