“Ажлын байранд суурилсан сургалтын туршилтын явц, үр дүн, бусад мэргэжлийн хөтөлбөрүүдэд Ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

МУИС-ийн Дорнод аймаг дахь сургуулийн ERASMUS+MONGWBL төслийн багийн гишүүд нь “Ажлын байранд суурилсан сургалтын туршилтын явц, үр дүн, бусад мэргэжлийн хөтөлбөрүүдэд Ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулж, 27 багш мэргэжилтнүүд хамрагдлаа.

Хэлэлцүүлэгт оролцогчид 2023-2024 оны хичээлийн жилээс Нягтлан бодох бүртгэл, Газрын тосны инженер хөтөлбөр, Мэдээллийн технологийн инженер, Гадаад хэлний орчуулга, Багш боловсролын мэргэжлийн хөтөлбөрүүдэд АБСС-г туршин хэрэгжүүлэх боломжтой хэмээн дүгнэж, төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлыг хангахаар шийдвэрлэв.  

Ажлын байранд суурилсан сургалтад хамрагдаж, цалинтай дадлага гүйцэтгэж буй оюутнууд болон ажил олгогч нар нь “орон нутагт чадварлаг мэргэжилтнийг бэлтгэх боломжийг олгосон, хувь хүний хөгжлийг дэмжсэн үр дүнтэй хөтөлбөр” хэмээн дүгнэж, цаашид тогтвортой үргэлжлүүлэхийг санал болгож байна.