Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын тайлан хэлэлцүүлэг

“Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд #Ажлын_байранд_суурилсан сургалтыг нэвтрүүлэн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь" төслийн хүрээнд МУИС-ийн Дорнод аймаг дахь сургуулийн "Орчуулга, хятад хэл (Аялал жуулчлал)" хөтөлбөрийн 3 болон 4-р дамжааны оюутнууд Ажлын байранд суурилсан сургалтын туршилтын хөтөлбөрт 3 сарын хугацаанд хамрагдсан. Оюутнуудын сургалтын үйл явцын тайлан хамгаалалтыг МУИС-ийн Дорнод аймаг дахь сургуулийн ERASMUS+MONGWBL төслийн баг 2023 оны 2 сарын 7-ны өдөр зохион байгууллаа. Тайлан хамгаалалтад оюутан бүр 3 сарын хугацаанд эзэмшсэн мэдлэг, ур чадвар, хийж гүйцэтгэсэн ажил үүрэг, хэрэгжүүлсэн шинэ санаа, санал санаачилга гэсэн агуулгын хүрээнд тайлангаа хэлэлцүүлж, төслийн багийн гишүүд болон ажил олгогч менторууд үнэлгээ, дүгнэлт хийлээ. Хамтран ажилласан байгууллагууд “Ажлын байранд суурилсан сургалт"-ыг МУИС-ийн Дорнод аймаг дахь сургуультай цаашид тогтвортой, тасралтгүй хэрэгжүүлж ажиллахаар болсон бөгөөд тус туршилтын хөтөлбөрийн давуу болоод сул талыг хэлэлцэж, өөрсдийн саналуудыг нээлттэй солилцлоо. Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хамтран ажиллагч байгууллагууд болон Орчуулга, хятад хэл (Аялал жуулчлал) хөтөлбөрийн оюутнууддаа талархал илэрхийлье.