Олон улсын иргэний хамгаалалтын өдөрлөг

Аймгийн онцгой байдлын газар, аймгийн улаан загалмайн хороотой хамтран ахлах сургуулийн сурагчид, оюутан залуучуудад нээлттэй өдөрлөг зохион байгуулагдав. Улаан загалмайн хороо ”Анхны тусламж үзүүлэх зарчим”, “Зүрх уушигний сэхээн амьдруулалт“ сэдвээр мэдээлэл өгч дадлага хийлгэж ажиллаа. Ажилчдад “Газар хөдлөлт“ сэдвээр Онцгой байдлын газрын орлогч урьдчилан сэргийлэх тасгийн дарга Ц.Цогтбаяр сургалт хийлээ. Урлаг заланд “Газар хөдлөлт“ сэдвээр оюутанд сургалт хийгдэв. Энэ өдрийн уриа: Ирээдүй хойч үеийнхээ төлөө дэлхийн тэргүүлэх салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэе.