Dissemination workshop "BIALYSTOK (POLAND) International MELINC Event 19 -31 MARCH 2023"

      МУИС-ийн Дорнод аймаг дахь сургуулийн “Монгол улсад тэгш хамруулах боловсролын багш бэлтгэх төсөл”-ийн багийн гишүүд нь "BIALYSTOK (POLAND) International MELINC Event 19 -31 MARCH 2023" сургалт, туршлага судалсан аяллын явц, үр дүнг танилцуулах уулзалт хэлэлцүүлгийг байгууллагынхаа хамт олны дунд зохион байгууллаа.    Багш, ажилтнуудын 35 төлөөлөл оролцсон уг арга хэмжээний үеэр “Нотолгоонд суурилсан практик үйл ажиллагаа”, “Тэгш хамруулах боловсрол ба суралцахуйн түгээмэл загвар”, “Хараа сонсголын хавсарсан бэрхшээлтэй хүмүүстэй харилцах арга, хэлбэр”, “ Суралцахуйн орчин ба сургалтын хэрэглэгдэхүүн” , “Хэрэгжүүлж болох зарим туршлага, санаачилга” сэдвүүдээр  дэлгэрэнгүй  мэдээлэл өгсөн болно.