Бүх нийтийн биеийн тамир, эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Цаг гаргая” аяны хүрээнд аймгийн Биеийн Тамир Спортын Газар, Аймгийн Цагдаагийн Газар, Үйлдвэрчний Эвлэлийн Хороо хамтран 2023 оны 04-р сарын 30-ний өдөр зохион байгуулсан бүх нийтийн гүйлтийн тэмцээнд МУИС-ийн Дорнод аймаг дахь сургуулийн хамт олон амжилттай оролцлоо.