“Боловсрол судлал” магистрын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээг 5 жилийн хугацаатайгаар гардан авлаа.
Тус сургууль нь Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд (БСШУС)-ын 2015 оны 9-р сарын 16-ны өдрийн А/202 тоот тушаалаар их сургуулийн ангилалд шилжин өргөжсөнөөр ахисан түвшний сургалт эрхлэх эрхтэй болж, магистрын түвшинд “Боловсрол судлал”, “Бизнесийн удирдлага”, “Төрийн захиргааны менежмент”, докторын түвшинд “Боловсрол судлал”, “Бизнесийн удирдлага” хөтөлбөрөөр тус тус сургалтыг зохион байгуулж байна.
“Боловсрол судлал” (Educational studies for master program) магистрын хөтөлбөрөөр анх элсэлт авч эхэлснээс хойш эдүгээг хүртэл тасралтгүй буюу 2015 онд анхны төгсөлт хийснээс хойшхи 7 жилийн хугацаанд 11 удаагийн төгсөлт хийж, зүүн бүсийн боловсролын салбарт 271 магистр зэрэгтэй боловсон хүчин бэлтгэсэн төдийгүй үүний 199 төгсөгч нь 2019 оноос хойш төгсчээ.