Аялал жуулчлал

2021.03.15

Хөтөлбөрийн индекс: 101501

Суралцах хугацаа: 4 жил

Элсэлтийн ерөнхий шалгалт: Гадаад хэл - 400, Газар зүй - 400

Төгсөгчид нь доор дурдсан мэдлэг эзэмшсэн байна.

  • Орчлон ертөнц, дэлхийн тухай шинжлэх ухаан, зурагзүйн ухаан, дэлхийн болон монгол орны байгаль нийгэм эдийн засгийн газарзүй, аялал жуулчлалын хөгжилт хандлага, зүй тогтол, байгалийн нөөц баялгийг ашиглан хамгаалах судалгааны аргуудыг эзэмшиж бүтээлчээр хэрэглэх чадвартай байх
  • Аялал жуулчлалын зохион бөайгуулалтын үндэс, Монголын аялал жуулчлал, ёс заншил, харилцаа, үйлчилгээ санхүү, гадаад хэл, газарзүйн зэрэг суурь хичээлүүдээр олж авсан мэдлэгтээ тулгуурлан бие дааж ажиллах, суралцах замаар мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх, шинэчлэх нарийн мэдлэг чадвартай байна.
  • Аялал жуулчлалын аливаа үйл ажиллагааг ШУ-ны үндэстэй зохион байгуулах, мэдлэг чадвартай байх
  • Англи хэлний онол, хэрэглээ, орчуулгын онолын цогц мэдлэг эзэмшсэн байна.
  • Англи хэлтэн ард түмний түүх, соёл, орон судлал, хэлний хөгжлийн талаар онолын зохих төвшний мэдлэг эзэмшсэн байна.

Төгсөгч нь дараах чадварыг зээмшсэн байна.

  • Орчлон ертөнц, дэлхийн тухай шинжлэх ухаан, зурагзүйн ухаан, дэлхийн болон монгол орны байгаль нийгэм эдийн засгийн газарзүй, аялал жуулчлалын хөгжилт хандлага, зүй тогтол, байгалийн нөөц баялгийг ашигпан хамгаалах судалгааны аргуудыг эзэмшиж бүтээлчээр хэрэглэх чадвартай байх
  • Гадаад хэлээр чөлөөтэй ярьж, ойлгох, сонсох чадвар эзэмших
  • Гадаад хэлний хэрэглээг аялал жуулчлалын аль салбарт бичгийн болон аман орчуулгыг дээд хэмжээнд хөрвүүлэн ажиллах чадвартай байх
  • Гадаад онцлогт шинжлэх ухааны үндэстэй ажиглалт, шинжилгээ, дүгнэлт, тодорхойлолт хийсний үндсэн дээр хөгжлийн чиг хандлагыг баримжаалах, бусдад зааж сургах, мэргэжлийн зөвлөгөө өгөх чадваыг эзэмшсэн
  • Монгол орны болоод зүүн бүс нутгийн газарзүйн байрлалын тухай төгс мэдлэгтэй
  • Монгол орны түүх соёлын үнэт бүтээлүүдийг таньж мэддэг, тэдгээрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх
  • Хил залгаа болоод дэлхийн улс орнуудын эдийн засаг, нийгэм соёлын үнэт зүйлсийн талаар мэдээлэл өгөх
  • Аялал жуулчлалын байгууллагыг удирдан зохион байгуулах
  • Аялал жуулчлалын бизнес эрхлэх чадвар эзэмшсэн байх.