Аймгийн нийгмийн даатгалын хэлтэстэй хамтын ажиллах гэрээ байлууллаа.

2021.03.12
Аймгийн нийгмийн даатгалын хэлтэс Дорнод их сургуультай хамтран бүтээгдэхүүн хөгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байлууллаа.
Энэхүү ажлын хүрээнд нийгмийн даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай иргэдийн ойлголт нэмэгдэж, төрийн үйлчилгээний хүртээмж дээшилнэ.

Тус гэрээний хүрээнд нийгмийн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд сурталчлан таниулах, зөвлөн туслах үйлчилгээг хамтарсан багаар зохион байгуулах сургалтуудыг Д. Оюунгэрэл, Б.Дуламсүрэн, Г.Баярцэцэг, М.Мөнхжаргал, Б.Батмөнх багш нар удирдан зохион байгуулж байна.