Багш, Монгол хэл уран зохиолын боловсрол

Хөтөлбөрийн индекс: 011407

Суралцах хугацаа: 4 жил

Элсэлтийн ерөнхий шалгалт: Монгол хэл - 400

Хөтөлбөрөөр олгох ур чадвар:

  • Монгол хэл, уран зохиолыг сурталчлах, мэргэжлийн бус хүмүүст найруулах, зохион бичихэд зөвлөгөө туслалцаа үзүүлэх
  • Суралцагчдын мэдлэг, чадвар, хүмүүжлийн түвшинд судалгаа хийж тодорхойлон, цаашдын хүмүүжил, сургалтын ажлын агуулга, арга барилыг боловсруулах чадварыг тус тус эзэмшинэ
  • Уран зохиолын бүх төрөл зүйлд бүрэн задлан шинжлэл, судалгаа хийх
  • Монгол хэлний ямар ч баримтад авиа зүй, зөв бичих, зөв дуудах зүй, хэл зүй, үгийн сан, найруулгын бүрэн задлал, харьцуулсан судалгаа хийх, найруулгын алдааг зөв оновчтой засах, эх зохиох, найруулах
  • Хэл, уран зохиолын аливаа баримтад хэл бичгийн /хэл шинжлэл, уран зохиол судлал/ ухааны үндэстэй ажиглалт шинжилгээ хийх, түүний мөн чанарыг тайлбарлах, тодорхойлох, хөгжлийн хандлагыг баримжаалах
  • Монгол, кирил бичгээр алдаагүй, зөв бичиж уншдаг, бичиг үсгийн дурсгалыг бие даан судалж унших, галиглах, хэлний түүхэн баримтыг орчин цагийн тохирох үзэгдэлтэй харьцуулан хувьсал, хөгжил, гарал үүслийг нь тайлбарлах

Хөтөлбөрөөр төгсөгчийн ажлын байрны чиглэл:

  • Бага боловсролын багш, сургалтын менежер
  • Сургалтын төвд багш, боловсролын байгууллагын захирал, нарийн бичиг
  • Монгол судлаач, хэл шинжлэл судлаач