Багш, сургуулийн өмнөх насны боловсрол

Хөтөлбөрийн индекс: 011201

Суралцах хугацаа: 4 жил

Элсэлтийн ерөнхий шалгалт: Монгол хэл - 400, Математик - 400

Хөтөлбөрөөр олгох ур чадвар:

  • Асуудлыг шинжлэх ухаанчаар задлан шинжлэх, шинжлэх ухааны аргуудыг мэргэжлийн болон нийгмийн янз бүрийн хэлбэрийн үйл ажиллагаанд хэрэглэх
  • Мэдээллээ мэдлэг болгон ашиглах, багаар ажиллах
  • Хүүхдээс ирж буй дохио сигналыг мэдрэх, оновчтой хариу үйлдэл үзүүлэх
  • Бага насны хүүхдэд зөвлөн туслах, хамтдаа тоглох, дагуулан сургах, үлгэрлэ
  • Орчин үеийн техник технологийг үйл ажиллагаандаа хэрэглэх
  • Гадаад хэлийг мэргэжлийн хүрээнд ашиглах
  • Ажлын байранд өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, цаг үеэ мэдрэх
  • Сургуулийн өмнөх боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, түүнийг
  • шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах
  • Бага насны хүүхдийн хөгжлийг өдөөх сургалтын эко орчин бүрдүүлэх, сайжруулах
  • Бага насны хүүхдийн хөгжлийг судлан оношлох, судалгаанд суурилсан сургалт зохион байгуулах
  • Хүүхэд бүрийн ахиц, амжилтын зорилго, төлөвлөлтийг хүүхэд, эцэг эхтэй хамтран төлөвлөх, зохион байгуулах
  • Хөгжүүлэх үйл ажиллагааг бага насны хүүхдийг хүсэл сонирхлыг төрүүлэхүйц байдлаар бэлтгэн хэрэгжүүлэх

Хөтөлбөрөөр төгсөгчийн ажлын байрны чиглэл

  • Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад багш, арга зүйч, эрхлэгч
  • Хүүхэд хамгааллын чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагуудад багш, мэргэжилтэн, судлаач, менежер
  • Бага насны хүүхдийн хөгжил хамгаалал, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын байгууллагуудад судлаач, зохион байгуулагч, багш, зөвлөх
  • Төрийн захиргааны байгууллагад боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн