ДОКТОРЫН ЗЭРЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

Докторын сургалтын төлөвлөгөө нь нийт 60 багц цаг байна. Үүнд:

  • Мэргэжлийн хичээл 12 багц цаг,
  • Мэргэшүүлэх хичээл 18 багц цаг,
  • Эрдэм шинжилгээний ажил 6 багц цаг,
  • Докторын диссертаци 24 багц цаг байна.

Докторын хөтөлбөрийн хувьд улиралд дунджаар 10-12 цагийн хичээл судална. Докторын сургалтын хугацаа 3-4 жил байна.

Докторант нь мэргэжлийн хичээлийн багц цагийг амжилтай судалсаны дараа докторын судалгааны ажлыг эхлүүлэхийн өмнө нэгдсэн шалгалт өгнө. Сургалтын болон судалгааны нийт кредитээ төлөвлөгөөнд заасан хугацаанд биелүүлсэн бол докторын үндсэн сургалт дуусгасныг гэрчилж докторантад батламж /сертификат/ олгоно. Тус батламж нь 2 жилийн хугацаанд хүчинтэй ба энэ хугацаанд докторант диссертациа бичиж дуусган хамгаална.

Докторын эрдэм шинжилгээний ажлын багц цагийг удирдагч багшийн удирдлага дор докторант нь судалгааны ажлын үр дүнгийн талаар улсын хэмжээний эрдэм шинжилгээний бие даасан мэргэжлийн хянан магадлагаа бүхий сэтгүүл, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны сэтгүүлүүдэд бүтээлээ хэвлүүлж багц цаг цуглуулсан байх шаардлагатай.