Европын холбооны төсөл хэрэгжиж байна.

Дээд боловсролын байгууллагын чадавхыг бэхжүүлэх Европын холбооны санхүүжилттэй “Erasmus+”-ийн MONGWBL төслийн хүрээнд ДИС-д 33 мянган еврогийн техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ. Уг төслийн зорилго нь “Ажлын байранд суурилсан сургалтын үндэсний бодлогын баримт бичгийг боловсруулж, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Их дээд сургуулиуд хамтран суралцагч ажлын байранд дагалдан суралцах дадлагын уян хатан загварыг боловсруулах, боловсролын байгууллагууд болон бусад холбогдох байгууллага хоорондын түншлэлийг сайжруулах замаар төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх явдал юм.