Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийн туршилт
Европын холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй “Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь’’ төслийг МУИС-ийн Дорнод аймаг дахь сургууль нь дотоод гадаадын их дээд сургуулиуд болон ажил олгогчдын төлөөллүүдтэй хамтран 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд Орчуулга, хятад хэл (Аялал жуулчлал) хөтөлбөрийн оюутнууд Дорнод аймгийн музей, “Артооромт Уул” ХХК, “Чойбалсан групп” ХХК-уудад 3 сарын хугацаанд цалинтай дадлага хийж, тайлангаа амжилттай хамгааллаа.