ХҮМҮҮНЛЭГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ

Дорнод аймгийн улаан загалмайн хороо Дорнод Их сургуулийн удирдлагын багтай ажил хэргийн уулзалт зохион байгуулж, ХҮМҮҮНЛЭГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ байгууллаа. Бид гэрээний хүрээнд оюутан, залуучуудад эрүүл мэнд, амьдрах ухааны албан бус сургалт зохион байгуулах, Үндэсний хэмжээний болон Олон улсын түвшинд оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, байгууллагын ажиллагсдад харилцан дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм. Дорнод аймгийн Улаан загалмайн хорооны хамт олондоо амжилт хүсье.
Хүмүүнлэг үйлс дэлгэрэх болтугай