"Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд Ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх замаар төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь" төслийн үндэсний багийн хэлэлцүүлэг боллоо.
Тус хэлэлцүүлэгт Отгонтэнгэр их сургууль, БШУЯ, ХААИС, СУИС, СЭЗИС, Дорнод ИС, Голомт банк, Төрийн банк, Монголын аялал жуулчлалын холбооны төлөөллүүд оролцсон юм.
Хэлэлцүүлэгт Ажлын байранд суурилсан сургалтын хүрээнд боловсруулсан нэр томьёоны тайлбар, гарын авлага, аялал жуулчлал болон банк, даатгалын хөтөлбөрийн жишиг загвар, ажлын байранд суурилсан сургалтын бодлогын баримт бичиг зэргийг хэлэлцэж, санал солилцлоо.