Нийгмийн ажил

2021.03.12

Хөтөлбөрийн индекс: 092301

Суралцах хугацаа: 4 жил

Элсэлтийн ерөнхий шалгалт: Нийгмийн тухай мэдлэг, Монгол хэл - 400

Хөтөлбөрийн зорилго:

Нийгмийн ажил үйлчилгээний бүхий л түвшинд ажиллан, нийгмийн бодлого, хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүний эрх, шудрага ёсны төлөө хүн амын янз бүрийн бүлэгт асуудлаа шийдвэрлэхэд нь дэмжин туслах, нөлөөлөл үзүүлэх, нийгмийн үйлчилгээг өргөжүүлэх, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, судалгаа, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх мэдээллээ сурталчилах мэдлэг чадвартай мэргэжилтэнг бэлтгэнэ.

Төгсөгчийн загвар:

Нийгмийн ажлын бакалавр зэрэгтэй мэргэжилтэн нь мэргэжлийн өргөн мэдлэгтэй,  практикийн аливаа асуудлыг шийдэхэд хэрэглэх чадвартай, мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй, харилцааны өндөр соёлтой, орчин үеийн шинжлэх ухаан техникийн дэвшлийн хандлагыг мэддэг, нийгмийн ажилтан хүнд тавигдах буюу бусад нийтлэг шаардлагыг хангасан, нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх арга зүй дадлагыг эзэмшсэн хариуцлага хүлээх, хянах, сайжруулах чадамж бүхий бүтээлч сэтгэлгээтэй, хөрвөх чадвартай, хүүхдэд ээлтэй, ёс зүйтэй  мэргэжилтэн  болно.

Ажиллах салбар:

  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Төрийн захиргааны байгууллагууд
  • Сум, баг, хороо
  • Иргэний нийгмийн байгууллага
  • Олон улсын байгууллага
  • Сургалт судалгааны төв