ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
Зүүн бүсийн төрийн өмчийн, магадлан итгэмжлэгдсэн Дорнод их сургуулийн Сэтгэл судлал бакалаврын хөтөлбөр:
Алсын хараа: Сэтгэл зүйн боловсролыг дэлхийн иргэнд
Эрхэм зорилго: Нийгмийн сайн сайхны төлөө сэтгэлзүйн олон талт үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэйгээр хэрэгжүүлэх сэтгэл судлаачийг бэлтгэнэ.
Суралцах хэлбэр: Өдөр
Суралцах хугацаа: 4 жил
Элсэгчдийн боловсролын түвшин: Бүрэн дунд, бакалавр
Эзэмших боловсролын зэрэг: Бакалавр
Давуу тал: Эрэлт хэрэгцээтэй, хөрвөх, өөртөө ажлын байр бий болгох боломжтой.
Суурь шалгалт: 1) Нийгэм судлал 400 оноо, монгол хэл 400 оноо
2) Англи хэл, Орос хэл, Математик, Физик, Газар зүй, Хими, Биологи, Монголын түүх зэрэг хичээлийн аль нэгийг сонгон ЭЕШ өгсөн байна.
Нэмэлт мэдээлэл: Сэтгэл судлал нь 500 гаруй салбар судлагдахууны хүрээнд олон улсын эрдэмтэн судлаачдыг хамарсан, хурдацтай хөгжиж буй шинжлэх ухаан юм. Сэтгэл судлал хөтөлбөрийг сонгон суралцсанаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, өөрийн карьер, нэр төрөө өсгөх боломжтой, эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн нэг юм. Энэхүү мэргэжил нь цаашид гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцах, ажиллахаас гадна сэтгэл судлалын болон боловсрол судлалын магистрын сургалтад хамрагдан мэргэжлийн хувьд өсөн дэвших, мэргэших боломжийг олгодог.
Сэтгэл судлалын шинжлэх ухааны эрэлттэй салбар:
Ажлын байр: