ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ОРОХ ИРГЭДЭД МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА.
Дорнод аймгийн Засаг даргын дэмжлэгээр сум, орон нутгийн хэмжээнд дутагдалтай байгаа төрийн байгууллагын ажлын байрны сул орон тоог нөхөж, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг шуурхай хангах зорилгоор төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэдэд мэдлэг олгох төлбөргүй сургалтыг 2 дахь удаагаа зохион байгуулж байна.
Сургалтыг 2020 оны 03 сарын 3-5-ны өдрүүдэд Дорнод их сургуулийн багш судлаачид болон төрийн албан хаагчид хамтран зохион байгуулж байна. Төрийн албаны ерөнхий шалгалтад орох 258 иргэн бүртгүүлсэнээс 140 иргэн тус сургалтад хамрагдаж байна.