Ажлын байранд суурилсан сургалтад Нягтлан бодох бүртгэлийн оюутнууд хамрагдаж эхэллээ.

Европын холбооны Эрасмус+ тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд Ажлын байранд суралцахуйг нэвтрүүлэн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” (MONGWBL) төслийн хүрээнд МУИС-ийн Дорнод аймаг дахь салбар сургуулийн Нягтлан болдох бүртгэл хөтөлбөрийн 3-р дамжааны оюутнууд Голомт банкны Дорнод аймаг дахь салбарт урт хугацааны цалинтай дадлагад хамрагдаж байна.
Тус оюутнууд урьдчилсан шалгалт өгч, 2023.06.13-2023.06.21 хооронд Улаанбаатар хотод "Харилцагчийн үйлчилгээний ажилтан бэлтгэх сургалт"-д хамрагдсан бөгөөд сургалтаар эзэмшсэн онолын мэдлэгээ Голомт банкны Дорнод аймаг дахь тооцооны төвүүд дээр бататган, 7 хоногийн турш дадлагажиж, эцсийн шалгалтаа амжилттай өгч тэнцсэнээр албан ёсоор цалинтай, урт хугацааны ажлын байранд суурилсан сургалтад хамрагдахаар боллоо. 
Бүс нутгийн хөгжлийг түүчээлэн, нийгмийн хариуцлагын хүрээнд  чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй Голомт банкны  хамт олондоо баярлалаа.