Магистрын сургалтын хугацаа 1.5 жил байна. ДИС-ийн магистрын хөтөлбөр нь судлаач болон мэргэжлийн магистр гэсэн 2 хэлбэртэй байна.

Судалгааны магистр: сургалтын төлөвлөгөө нийт 30 багц цаг байна.
Судалгааны магистрын хувьд магистрын судалгааны ажил бичнэ.
Мэргэжлийн магистр: сургалтын төлөвлөгөө нийт 32 багц цаг байна.
Мэргэжлийн магистрын хувьд магистрын судалгааны ажил бичихгүй бичил илтгэл бичиж багц цаг биелүүлнэ.
Элсэгч өмнө эзэмшсэнээс өөр чиглэлээр магистр, докторын хөтөлбөрт хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах хичээлийн зөрүүг нөхөж үзнэ. Хөтөлбөрийн нийт багц цаг 15 хүртэл байх бөгөөд тухайн шинжлэх ухааны бакалаврын түвшний мэргэжлийн суурь хичээлүүдээс бүрдэнэ.
Магистрын хөтөлбөрт суралцагчийн хувьд улиралд дунджаар 10 багц цагийн хичээл судлах нь зохимжтой бөгөөд судлавал зохих багц цагийн дээд хэмжээ 12 байна.
Магистрын ажил нь профессор багшийн удирдлаган дор магистрант тухайн салбарт тулгамдаж буй асуудлыг сонгож, шинжлэх ухааны арга зүйг ашиглан өгөгдөл цуглуулах, боловсруулах, шинжилгээ хийх ур чадвар эзэмшсэн болохоо нотлон харуулсан судалгааны ажил хийж, магистрын ажлыг хамгаалуулах комисст хамгаалах судалгааны ажил юм.
Хөтөлбөрийн давуу тал: