ДУУ ХӨГЖМИЙН БАГШИЙН МЭРГЭЖИЛ ЭРЭЛТТЭЙ БАЙНА.

Сургуулиудад багшийн хүрэлцээ хангамжийн асуудал тулгарч, зарим мэргэжлийн багш улс орон даяар дутмаг байх тохиолдол гардаг. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өгсөн мэдээллээр улс даяар мэргэжлийн багш нарын хангамж 90 хувьтай байгаа боловч багшийн сул орон тоо их байна. Эрэлттэй байгаа багш нар дундаас улсын хэмжээнд дуу хөгжмийн багшийн хүрэлцээ хамгийн их дутагдалтай байгаа бөгөөд энэ чиглэлээр бэлтгэгдэн гардаг мэргэшсэн хүчин хомс.

Дуу хөгжмийн мэргэжлийн багш дутагдалтай байгаад аймаг, дүүргийн захиргаад өөрсдөө арга хэмжээ авч байгаагийн нэг нь Дорнод аймаг. Нэн шаардлагатай мэргэжил болох хөгжмийн багшаар Дорнод их сургуульд дуу суралцаж буй оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж, гэрээ байгуулах замаар аймгийн боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх ажлын хүрээнд Засаг даргын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог уламжлалтай.

Энэ мэт дутагдалтай байгаа мэргэжилтнээ үнэгүй сургах маягаар боловсон хүчнээ бүрдүүлэх нь мэргэжлийн багш нарын хангамжийг сайжруулах сайн арга юм.