Ажлын байранд суурилсан сургалтыг МУИС-ийн Дорнод аймаг дахь салбар сургууль нь Орчуулга, Хятад хэл (Аялал жуулчлал) хөтөлбөрт амжилттай туршин

Ажлын байранд суурилсан сургалтыг МУИС-ийн Дорнод аймаг дахь салбар сургууль нь Орчуулга, Хятад хэл (Аялал жуулчлал) хөтөлбөрт амжилттай туршин хэрэгжүүлээд байгаа бөгөөд тус сургалтын арга хэлбэр нь оюутнуудыг онолын мэдлэгээ практикт бататгах, санхүүгийн тодорхой эх үүсвэртэй болох, ялангуяа хувь хүний зөөлөн ур чадваруудыг ажлын байран дээрээ дадлагажих явцдаа түлхүү хөгжүүлэх боломжийг олгож байгаа зэрэг давуу талтайг харгалзан мэргэжлийн бусад хөтөлбөрүүдэд туршин хэрэгжүүлж эхэллээ. 
2023 оны 6-р сараас Нягтлан бодох бүртгэл хөтөлбөрийн 3-р дамжааны оюутнууд Голомт банкинд цалинтай урт хугацааны дадлага буюу Ажлын байранд суурилсан сургалтад хамрагдаж, чадварлаг мэргэжилтэн болохоор шамдан суралцаж байна.