МУИС-ИЙН ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН ДОРНОД АЙМГИЙН АГААРЫН БОХИРДЛЫН ЭХ ҮҮСВЭР, БОХИРДЛЫН НӨЛӨӨЛЛИЙГ ТОДРУУЛАХ, АГААРЫН БОХИРДЛЫН ТАРХАЛТЫН СУДАЛГААГ ХИЙХЭЭР ЭХЛҮҮЛЛЭЭ.

МУИС-ийн Зүүн бүсийн сургуультай хамтран Дорнод аймгийн агаарын бохирдлын эх үүсвэр, бохирдлын нөлөөллийг тодруулах, агаарын бохирдлын тархалтын судалгааг хийхээр МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Захирал доктор, профессор Ч.Сономдагва, МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Ц.Батчулуун нар Агаар дахь тоосонцор РМ2.5 хэмжих мониторингийн багаж суурьлууллаа. 
Дорнод аймгийн хувьд төвлөрөл нэмэгдэж буйтай холбоотойгоор хүрээлэн буй орчны бохирдол, доройтлын судалгаа, мониторингийн хяналтыг хийх шаардлага жил ирэх тусам нэмэгдэж байна. Иймд МУИС-ийн Зүүн бүсийн сургууль болон МУИС-ийн Инженер, технологийн сургуулиуд буй МУИС-ийн Дотоод хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй судалгаа, сургалтын ажлууд ийнхүү эхлэж байна.

Хүрээлэн буй орчны бохирдлын суралгааг хийснээр агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөг илүү шинжлэх ухаанд тулгуурлан шийдлийг гаргаж үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтой болох юм.
Бид цаашлаад зэргийн болон зэргийн бус сургалтуудыг хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 
Тухайлбал, зэргийн бус богино хугацааны сургалтууд хувьд,
- Байгаль орчин, уул уурхайн нөхөн сэргээлт
- Хотжилт тохижилт, орчны ногоон байгууламж
- Газрын тос тээвэрлэж буй жолоочийн аюулгүй ажиллагаа гэх мэт.