Холбооны Бүгд Найрамдах Герман улсад “Ажлын байранд суурилсан туршилтын сургалтын хэрэгжилтийн хэлэлцүүлэг” амжилттай болж өндөрлөлөө.

МУИС-ийн Дорнод аймаг дахь салбар сургуулийн Erasmus+ MONGWBL төслийн багийн гишүүд 3-р сарын 27-ноос 29-ний хооронд ХБНГУ-ийн Берлин хотын Эдийн засаг, хуулийн сургуульд 3 өдрийн үр дүнтэй семинарт оролцлоо. Семинарт Европын 4 их сургууль, дотоодын 5 их сургууль, ажил олгогчдын төлөөлөл бүхий 60 гаруй оролцогч хамрагдаж дараах сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүнд:

  • Erasmus+ MONGWBL төслийн ололт амжилт болон үлдсэн үйл ажиллагаа
  • Аялал жуулчлал болон банк санхүүгийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын дадлага ажлын зохион байгуулалт, үнэлгээ
  • Компаниуд болон Их дээд сургуулиудын хамтын ажиллагаанд тулгарч буй бэрхшээлүүд
  • Аялал жуулчлал болон банк санхүүгийн салбарт ашиглагдсан Уян хатан дагалдан суралцах загвар (FAM)
  • Монгол Улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг 2024-2030 он хүртэл нэвтрүүлэх зураглал.
  • Төслийн үйл ажиллагаа, үр дүнгийн үнэлгээ гэх мэт.

Семинарын төгсгөлд амжилттай оролцсон бүх оролцогчид гэрчилгээгээ гардан авлаа.