МУИС-ийн Дорнод аймаг дахь сургуулийн “Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан суралцахуйг нэвтрүүлэх замаар төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төслийн багийн гишүүд нь 2023.04.27-2023.04.29 хооронд Герман улсын Берлин хотын Berlin School of Economics and Law сургууль дээр "Discussion on pilot implementation of work-based learning in Mongolia" хэлэлцүүлэг, сургалтад хамрагдаж, туршлага судалсан аяллын явц, үр дүнг танилцуулах уулзалт хэлэлцүүлгийг байгууллагынхаа багш, ажилчид болон оюутан, суралцагчдын дунд зохион байгууллаа. 35 багш, ажилчид, 50 гаруй оюутан, суралцагчид оролцсон 2 өдрийн уг арга хэмжээний үеэр Ажлын байранд суурилсан сургалтыг хэрэгжүүлж буй Герман болон Франц улсуудын туршлага болоод сургалтын болон аялалын зурагт танилцуулгыг хийлээ.