ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

МУИС-ИЙН ДОРНОД АЙМАГ ДАХЬ СУРГУУЛИЙН 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ.

            Оюутны эрдэм шинжилгээний хуралд магистрын хөтөлбөрийн 5 оюутны 5 илтгэл, бакалаврын хөтөлбөрийн 15 оюутны 11 илтгэл хэлэлцэгдэхээр бүртгүүлснээс 2 гадаад магистрант БНХАУ-ын Хөлөнбуйр хотоос цахимаар оролцов. Оюутны эрдэм шинжилгээний хурлын зорилго нь оюутнуудыг судалгааны ажилд чадавхижуулах, багш оюутны хамтын ажиллагааг дэмжих, оюутнууд туршлагаа хуваалцах, бие биенээсээ суралцах боломж, нөхцөлийг бүрдүүлж өгөх явдал юм.  

Эрдэм шинжилгээний хуралд шагналт байр эзэлсэн илтгэлүүд:

  1. Нэгдүгээр байр: “Оюутны бие даан суралцахад сургалтын материаллаг орчны үзүүлэх нөлөөг тодорхойлох нь” /МУИС-ийн Дорнод аймаг дахь сургуулийн жишээн дээр/ сэдэвт илтгэл,
  2. Хоёрдугаар байр: “Гарааны бизнес эрхлэгчдэд тулгарч буй татварын асуудал” (Дорнод аймгийн жишээн дээр) сэдэвт илтгэл,
  3. Гуравдугаар байр: “Оюутнуудын цахим орчин дахь мэдээллийн аюулгүй байдлын судалгаа” сэдэвт илтгэл тус тус шалгарав.

Оюутан суралцагсаддаа амжилт хүсэе.