Монгол Улсын их сургуулийн захирал, профессор Д.Бадарч МУИС-ийн Дорнод аймаг дахь салбар сургуульд ирж ажиллалаа.

Монгол Улсын Их Сургуулийн захирал, профессор Д.Бадарч 2023.05.15-ны өдөр МУИС-ийн Дорнод аймаг дахь салбар сургуульд ирж ажиллалаа. Профессор Д.Бадарч тус сургуулийн ажил, орчин нөхцөлтэй танилцаж, багш ажилтнуудтай сургуулийн өнөөгийн байдал болон цаашдын хөгжил, зорилгын талаар ярилцаж, “МУИС-ийг дэлхийн түвшинд хүргэх их нүүдэл суудал” сэдвээр илтгэл тавилаа. 

“МУИС-ийг дэлхийн түвшинд хүргэх их нүүдэл суудал” сэдвээр илтгэл

Мөн Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнтэй уулзан, МУИС-ийн Дорнод аймаг дахь салбар сургуулийн хөгжилд орон нутгаас үзүүлэх дэмжлэг, тусламжийн талаар ярилцаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.