Хөтөлбөрийн индекс: 011410
Суралцах хугацаа: 4 жил
Элсэлтийн ерөнхий шалгалт: Монгол хэл - 400, Ур чадвар - 400
Хөтөлбөрөөр олгох ур чадвар:
- Шинжлэх ухааны мэдлэг чадвар, дадал эзэмшсэн, бие хүнийг хөгжүүлэх, төлөвшүүлэх,спортын менежментийн ур чадвар, арга зүйд суралцсан багш, судлаач, арга зүйч, менежер байна
- Өөрийн эзэмшсэн мэрэгжлийн чиглэлээр шинийг эрэлхийлэх, асуудал шийдвэрлэх чадвартай болсон байна /Асуудлыг тодорхойлж, шинэ санаа гаргах, боломжит хувилбарыг сонгох . г.м/
- Асуудлыг шинжлэн судалж шийдэл гаргах чадварыг бүрдүүлсэн байна. /Таамаглал дэвшүүлэн, харьцуулсан судалгаа, анализ хийж, загварчилах, баримт бичиг боловсруулах г.м /
- Өөрийн эзэмшсэн мэрэгжлийн чиглэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахдаа олон улсын хэмжээнд мөрдөгддөг дүрэм, журамыг мөрдлөг болгон зохион байгуулах чадварыг эзэмшиих.
- Мэрэгжлийн чиглэлээр суралцаж ажиллахдаа төлөвлөгөөг жил, улирал, сар, өдөр, цагаар төлөвлөх чадвар эзэмшсэн байна. /мэргэжлийн сэтгэлгээгээр хандах, хоорондоо хамааралтай зүйлсийг бүхлээр нь олж харах, , ач холбогдлоор нь ангилан, чухал санаан дээр төвлөрч, харилцан хамаарлыг нь шалгах, харьцуулан сонгох г.м/
Хөтөлбөрөөр төгсөгчийн ажлын байрны чиглэл
- Биеийн тамирын багш, сургалтын менежер
- Сургалтын төвд багш, дасгалжуулагч
- Спортын төвд мэргэжилтэн, судлаач, тамирчин