Боловсрол судлалын тэнхим

Боловсрол судлалын тэнхим 11 багштай, үүнээс докторант 6, магистр   зэрэгтэй 5 багш ажиллаж байна. Бид багш мэргэжлийн бакалаврын 5 хөтөлбөр хэрэгжүүлж, багш бэлтгэх тогтолцооны хүртээмжийг нэмэгдүүлэх, багшлах боловсон хүчний хүний нөөцийг чадавхжуулж бэлтгэх, бүс нутагтаа дээд боловсролын үйлчилгээг чанартай үзүүлэх нэгдмэл зорилгын дор хичээнгүйлэн ажиллаж байна.

Эрдэм шинжилгээний ажлын явцыг эрчимжүүлэх ажлын хүрээнд багш нар судалгааны чиглэлийн дагуу бие даасан болон хамтарсан бүтээл бичих, хэлэлцүүлэх, төсөл хөтөлөбөр, тэтгэлэгт хамрагдаж, судалгааны үр дүнг мэргэжлийн хөтөлбөрийн хөгжилд зориулан, нийтийн хүртээл болгох, нийгмийг соён гэгээрүүлэх ажилд тэргүүлэн ажиллаж байна. Манай тэнхим нь багш оюутны сургалт, судалгааны ажлыг бойжуулах, зөвлөн туслах, оролцогч талуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилгоор сэтгэл зүйн болон боловсролын онол арга зүйн төвүүдийг нээн ажиллуулж байна.

Боловсролын онол арга зүйн төв

  • Сургалт, судалгаа
  • Хэлэлцүүлэг, уулзалт
  • Зөвлөгөө, мэдээлэл
  • Мэдлэг – үйлдвэрлэл (оюутны гарааны компани)
  • Оролцогч талуудад чиглэсэн

Сэтгэл зүйн төв

  • Сургалт
  • Судалгаа
  • Зөвлөгөө

Оюутны хөгжлийг дэмжсэн уламжлалт үйл ажиллагаанууд

  • Мэргэжлийн хөтөлбөр сурталчилах өдөрлөг
  • Урлаг, спортын наадам
  • Оюутны төсөлт ажил, ЭШХурал
  • Зорилтот бүлэгт чиглэсэн сайн дурын, нөлөөллийн ажил
  • Монгол ёс, зан заншлыг сэргээх, түгээн дэлгэрүүлэх ажил

БСТ-ийн хэрэгжүүлж буй мэргэжлийн хөтөлбөрүүдийн онцлог, төгсөгчдөд эзэмшүүлэх ур чадвар, ажлын байрны чиглэл:

  • Багш, Сургуулийн өмнөх насны боловсрол
  • Багш, Монгол хэл уран зохиол
  • Багш, Бага ангийн боловсрол
  • Багш, Биеийн тамирын боловсрол
  • Багш, Урлагийн боловсрол