Дорнод аймгийн БСУГ, ДИС-ийн Багш, англи хэлний хөтөлбөрийн багтай хамтран ЕБС-ийн 1-10 жил ажиллаж буй англи хэлний багш нарын чадавхыг сайжруулах сургалт зохион байгуулж байна.

Дорнод аймгийн ЗДТГ-аас санаачилсан "Англи хэлтэй Дорнодчууд" хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймгийн БСУГ, ДИС-ийн Багш, англи хэлний хөтөлбөрийн багтай хамтран ЕБС-ийн 1-10 жил ажиллаж буй англи хэлний багш нарын чадавхыг сайжруулах сургалт зохион байгуулж байна. Англи хэл заах арга зүй, цахим сургалтын аргазүй, илтгэл бичих чадварыг хөгжүүлэх зэрэг агуулгыг багтаасан тус сургалт 3 өдрийн турш үргэлжилнэ