“ERASMUS ПЛАС”-ИЙН MONGWBL ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗАРЛАГДСАН ТЕНДЕРТ "АЙ ТИ ЗОН" КОМПАНИ ШАЛГАРЛАА

Дээд боловсролын байгууллагын чадавхыг бэхжүүлэх Европын холбооны санхүүжилттэй “Erasmus плас”-ийн MONGWBL төслийн хүрээнд зарлагдсан "ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧ ИХ СУРГУУЛИУДЫН ШААРДЛАГАТАЙ СУРГАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ" нийлүүлэх тендерийн шалгаруулалт өнөөдөр боллоо.

Тендер шалгаруулах үйл явцад ХААИС, СЭЗДС, СУИС, Дорнод их сургуулийн төлөөллүүд цахимаар оролцож,  үнэлгээний хорооны гишүүд  байлцан, тус бүрийн ирүүлсэн материал дээр үнэлгээ хийсэн бөгөөд 100 хувийн саналаар "Ай Ти Зон" компани шалгарлаа.

Материалаа ирүүлж, шалгаруултанд оролцсон байгууллагууддаа баярлалаа.

Эх сурвалж: www.otgontenger.edu.mn