ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ

2019 оны 10 сарын 4 нд “Зүүн бүсийн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв“-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэргэжилтнүүдтэй хамтран уг үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан бөгөөд ДИС-ийн урлаг зааланд 13:00-16:00 цагийн хооронд 3 төрлийн сургалт, мэдээлэл, танилцуулга хийсэн. Нээлтийн үйл ажиллагаанд ЗДТГ-ын дарга, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга, МСҮТ, Польтехникийн коллежын төлөөлөгч нар болон 3 сургуулийн төлөөлөл 150 оюутан оролцсон үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Тус төв  нь байгалийн ухаан бизнесийн салбарын 121 тоотод байнгын үйл ажиллагаа явагдах бөгөөд, бүх төрлийн ажил олгогчидтой хамтран оюутныг  цагийн ажил болон түр ажлын байранд зуучлах чиглэлээр ажиллах юм.

   2019 оны 9 сараас тус төвийн үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд 12 сарын байдлаар нийт 3 сарын турш намрын ажилд 40 гаруй оюутан, цагийн ажилд нийт 20 гаруй оюутан тус тус ажилд зуучилжээ. Мөн ажил хайсан оюутнуудын мэдээллийг тэмдэглүүлж авч үлдэн, ажил олгогчдоос ажлын хүсэлт ирэхэд тухайн оюутантай холбох байдлаар үйл ажиллагаагаа тогтворжуулан ажиллаж байна.

Оюутан болон тухайн байгуулагын дунд гэрээ хийдэг бөгөөд хөдөлмөрийн хөлсний шинэчлэгдсэн доод хэмжээг цагт нь хуваан цагийн хөлсийг бодож оюутанд олгодог байхаар тохиролцон ажиллуулдаг.

2-р улиралд хичээлүүд цаг үеийн байдлаас хамаарч онлайнаар зохион байгуулагдсан бөгөөд энэ үед мөн нийтээр нь карантин тогтоож сургууль дээр ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон юм. Тйим учраас энэхүү төвийн үйл ажиллагаа ч төлөвлөсөн ажлуудаа зохион байгуулах боломжгүйд хүрсэн.

Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөр дамжуулан  2019-2020 оны хичээлийн жилд нийт давхардсан тоогоор  70 гаруй оюутнуудыг ажилд зуучилсан байна.

Байгууллагын нэр

Хийх ажил

Зуучилсан оюутны тоо

Ажилд орсон хугацаа

1

Юнител ХК

Борлуулагч

10

2020.05.01-06.30

2

Буйр  лэйк ХХК

Бармен, Зохион багуулагч, Зөөгч

3

2020.05.26- амралтын турш

3

Банк бус санхүүгийн байгууллага

Маркетинг менежер

2

2020.05- сар

4

Дорнод лавлах төв

Оператор

2

Зуучилсан боловч ажиллаагүй.

5

Бусад үйлчилгээний байгууллагууд

Зөөгч

10

 

Өнөөдрийн байдлаар Юнител компанид 6 оюутан, Буйр лэйк ХХК 3 оюутан, бусад үйлчилгээний газруудад 2 оюутан тус тус ажиллаж байна.